Нууцлал

MyQR эзэмшигчийн цахим шуудан, гэрийн хаягийг нийтийн QR хуудсанд гаргахгүй. Утасны дугаарыг зөвхөн эзэмшигч өөрөө нээсэн үед, зөвхөн нэвтэрсэн хүнд харуулна. Хэн харсан нь эзэмшигчийн бүртгэлд үлдэнэ.

Бүртгэлд нэр, цахим шуудан эсвэл утас, нууц үгийн хаш хадгална. Нууц үгийг буцааж унших боломжгүй. Утас, шуудан солиход баталгаажуулах код шаардана.

Олсон хүний зурвас эзэмшигчид очно. Байршлыг зөвхөн олсон хүн зөвшөөрсөн үед хадгалж, зөвхөн эзэмшигчийн зурвас дээр газрын зургаар харуулна.

Төлбөрийн захиалгад багцын нэр, дүн, лавлагааны дугаар хадгална. QPay баталгаажуулалт холбогдоогүй үед захиалга хүлээгдэж буй төлөвт үлдэнэ.